Нуурын мөс цөмөрч нэг иргэн амиа алдлаа

Нуурын мөс цөмөрч нэг иргэн амиа алдлаа

Түнэл сумын Навчилтай багийн нутаг “Цэнгэл” гэдэг газар зорчиж явсан иргэд Цэнгэл нуурын мөсөнд цөмөрч, осолдсон тухай дуудлагыг 2025.11.19-ний өдөр хүлээн авсан. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, 1 буцалтгүй нэрвэгдэгчийг нуурын баруун эргээс 180 м, 3 метрийн гүнээс цогцосыг гаргаж, 1 буцалтгүй нэрвэгдэгчийн цогцосыг нуурын эрэг рүү зөөвөрлөж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Сүүлийн хоногуудад гол нуурын мөс цөмөрсөн дуудлага мэдээлэл эрс нэмэгдэж байна.

Иймд гол нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: Хөвсгөл онцгой байдлын газар 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд