Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо

Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо

Тусгаар тогтнолын ордонд шатрын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Рапид төрийн эрэгтэйчүүдийн ангилалд 11 настай Ц.Ананд 9 өрөгт ялагдалгүй (8.5 оноо) түрүүлсэн бол тус төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд WIM Б.Мөнгөнзул 9 өрөгт 7.5 оноогоор тэргүүн байр эзлэв. Рапид төрлийн 13 дахь, блиц төрлийн эрэгтэйчүүдийн 19, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх сард Катар улсын Доха хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд