АН: УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРӨХ ЁСТОЙ 6.5 ИХНАЯДЫН ӨР БАЙНА

АН: УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРӨХ ЁСТОЙ 6.5 ИХНАЯДЫН ӨР БАЙНА

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.11.24/ хурлаараа хоёр асуудлыг хэлэлцлээ.

1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцууллаа.

2. Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонслоо. Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 ихнаядын өр байгаа бөгөөд үүнээс 74.389 компани 6.2 ихнаядын өртэй байгаа талаар мэдээлэл өгөв. Танилцуулгын үеэр гишүүд татварын орлого графикийн дагуу явж байгаа эсэх талаар, ТӨК-уудын татвар төлөлт ямар хувь хэмжээг эзэлдэг тухай асуулаа. Мөн татварын системийг шинэчилж татварын хэмжээг багасгах, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх тал дээр бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байгааг, татвар төлөгчдийг хамгаалах тухай, үндэстэн дамнасан компаниудын татварын зохицуулалт хийх шаардлагатай байгааг сануулав.

Төрөөс явуулсан буруу бодлогын үр дүнгээр хөдөлмөрийн насны дөрвөн хүний нэг нь татварын өрөнд орсон. Үйл ажиллагаа явуулж буй компаниудын 50 хувь нь татварын дарамтад орсон байгааг тодотгоод Ардчилсан намын бүлэг төр яаж их татвар авах вэ гэхээс илүү аж ахуйн нэгж, иргэдийн татварын өр, дарамтыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр илүү төвлөрч ажиллахаа мэдэгдлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд