Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө
Тэрбээр "Бид 2013 онд Тамхины хяналтын хуулиндаа дорвитой өөрчлөлт хийж, хүн болгоны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарснаас хойш энэ талаар хуулиндаа урагшаа харсан өөрчлөлт хийж чадаагүй. Харин ч ухарсан өөрчлөлт хийж байсан. Ийм ч учраас өнөөдөр ч гэсэн ярьж байна. Бидний эрүүл мэндийн салбар ямар байгаа билээ, нийгмийн өөрчлөлт ямар байгаа билээ. Энэ бүхний хойноос хөөцөлдөхөөс гадна үндэстэй нь тэмцэх хэрэгтэй. Энэ ч үүднээс хавдрын гол хүчин зүйл болж байгаа зүйл бол тамхины асуудал байдаг. Манай улсын хувьд залуучууд, хүүхдүүдийн дунд тамхидалт эрс нэмэгдсэн байна. Янжуур болон электрон тамхины хэрэглээ ч нэмэгдсэн байна. Арван настай хүүхдийн үзэгний саваас хүртэл шинэ төрлийн тамхины бүтээгдэхүүн гарч ирсэн байна. Сургууль дээр багш нар энэ асуудлыг дийлэхээ болилоо гэдэг асуудлын дуу хоолой өргөөд удаж байгаа. Энэ ч үүднээс бодлогын түвшинд энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой гэх үүднээс өргөн барьсан байгаа. Энэ хуулийн үндсэн зорилго хүүхэд, залуучуудаа тамхины хор хөнөөлнөөс хамгаалж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалья гэдэгт л байгаа" гэв.