Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нислэгийн тийз захиалаад залилуулсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал нэр бүхий иргэн цахим орчинд нийтлэгдсэн "Нислэгийн тийзийн захиалга авна" гэх зарын дагуу үл таних хүний данс руу 980 мянган төгрөг шилжүүлж залилуулжээ.
Иймд иргэд та бүхэнд гадаад улсад зорчихдоо баталгаат компаниар үйлчлүүлэн тийз захиалж мөнгөө шилжүүлэхийг сэрэмжлүүллээ.
Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь 24 цаг тасралтгүй дуудлага мэдээлэл хүлээн авч, залилагчийн банкны мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.