Сэлэнгэ аймагт хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүүхэд амиа алджээ

Сэлэнгэ аймагт хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүүхэд амиа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Суудлын 2 автомашин мөргөлдсний улмаас 1 хүүхдийн амь хохирч, 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд