Хичээл, сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжих ХУВААРЬ

Хичээл, сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжих ХУВААРЬ

Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай” А/560 дугаар тушаалын дагуу суралцагчдыг томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 7 дүүрэг (Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй)-ийн ерөнхий боловсролын сургуулийн бага анги 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр, дунд анги 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд тус тус цахимаар хичээллэнэ.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Боловсролын сайдын тушаал, Боловсролын ерөнхий газрын зөвлөмжтэй доорх холбоосоор орж танилцаарай.

  • Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар хуралдааны тэмдэглэл https://l1nk.dev/0sO7N
  • Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай” А/560 дугаар тушаал https://acesse.one/MEgmg
  • Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4300 дугаартай албан бичиг: “2025-2026 оны хичээлийн жилийн ерөнхий боловсролын сургуулийн I-IX ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах зөвлөмж” https://acesse.one/mRQ2o


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд