Комедиан Б.Идэр-Одыг интерполын “Хөх булант” зараар эрэн сурвалжилж байна

Комедиан Б.Идэр-Одыг интерполын “Хөх булант” зараар эрэн сурвалжилж байна

 "Их Бит" ХХК-ийн "ІНС" койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэнтэй холбогдуулж, тус компанийн хувьцаа эзэмшигчид болох Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.

Зах зээлээс нийтдээ 24 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, хамаарал бүхий этгээдүүд буюу хамаатан саднуудаараа дамжуулан 12 тэрбумын өртөг бүхий койныг зах зээлд гаргасан гэж хуулийн байгууллага үздэг.

Шалгалтын ажиллагаа явуулж, О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорьсон. Энэ үед тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Идэр-Од хувьцаагаа шилжүүлж, Австрали Улс руу оргон зайлсан байдаг. Тэгвэл Б.Идэр- Одыг интерполын хөх буланд зар мэдээллээр зарласан байна. Энэ зар мэдээ нь тухайн хүнийг хаана байгааг тогтоох зорилготой, олон нийтэд ил харгадаггүй. Тэрээр өнөөдрийг хүртэл шалгагдаагүй, хил дамнан зугтсаар байгаа аж.



Сэтгэгдэл

Нийт: 1 сэтгэгдэлтэй

  • Зочин (66.181.177.109)
    Үхэр хулгана шиг царайтай луйварчинг барьж ирж бас чадахгүйнүү
    2025 оны 12 сарын 03 | Хариулах
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд