Ирэх долоо хоногт ЕБС-ийн дунд ангийнхан цахимаар хичээллэнэ

Ирэх долоо хоногт ЕБС-ийн дунд ангийнхан цахимаар хичээллэнэ

Хуваалцах Жиргэх

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан энэ даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.

Тэд энэ долоо хоногт зайнаас хичээлдээ суугаад ирэх даваа гараг буюу 12 дугаар сарын 8-наас хичээл нь танхимаар орох юм. Харин  6-9 дүгээр ангийнхан 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.

Сурагчдын өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15-наас эхэлнэ. 2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. 

  • Бага анги: 2025 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2026 оны нэгдүгээр сарын 23

  • Дунд анги: 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2026 оны нэгдүгээр сарын 23

  • Ахлах анги: 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2026 оны нэгдүгээр сарын 16-ныг дуустал амарна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд