Н.Мягмар: 0-3 насны хүүхэдтэй айл гэр бүлээ цуцлуулахгүй байхаар зохицуулсан

Н.Мягмар: 0-3 насны хүүхэдтэй айл гэр бүлээ цуцлуулахгүй байхаар зохицуулсан

УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Энхнасангийн 3 асуултад ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар хариуллаа.

ЛГБТК хүмүүсийн асуудалтай холбоотой асуултад хариулъя. Гэр бүлийн хууль бол Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн сайн дурын харилцааны үндсэн дээр бий болохоор зохицуулагдсан байдаг.Тийм учраас үндсэн хуулийн зарчимдаа нийцүүлж Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар мөн адил эрэгтэй эмэгтэй гэдэг эсрэг хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Бусад асуудал буюу сүүлийн үеийн практикт,олон улсад ч тэр гарч буй хүйс солиулах асуудал бий. Мэс заслын аргаар хүйс солиулсан тохиолдолд одоогийн хуулиар гэр бүлийг дуусгавар болгох асуудлыг бүртгэхдээ шүүхээр шийдвэрлэсний дараа бүртгэдэг бол шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийнхаа агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн автоматаар дуусгавар болох зохицуулалтыг хийж өгсөн. Өөрөөр хэлбэл мэс заслын аргаар хүйсээ солиулсан гэдэг эмнэлгийн лавлагаа, тодорхойлолтоор нь шууд бүртгэх бололцоо бүрдэж байгаа. 

Халамж авах зорилгоор хүүхдээ өндөр настай хүнд үрчлүүлдэг буруу жишиг байгаа нь үнэн.  Захиргааны журмаар хүүхэд үрчлэлтийг шийддэг байсныг болиулж шүүх шийддэг болж байгаа. Тийм учраас үрчлүүлэх үндэслэл хэрэгцээ шаардлага нь юу юм, үрчлэн авах хүмүүсийн нөхцөл байдал юу байна гэдэг асуудлаар Засаг даргын дэргэдэх Үрчлэлтийн орон тооны бус зөвлөлөөр оруулах зохицуулалт хийж байгаа. Зөвлөлийн дүгнэлтэд үндэслэж шүүх шийдвэр гаргах боломжийг оруулж ирсэн.

Манай хуулиар 0-3 насны хүүхэдтэй айл гэр бүлээ цуцлуулахгүй байх зохицуулалтуудыг оруулж өгч байгаа. 

Эхийг тэтгэх, урамшуулахтай  холбоотой асуудал ГБХНХЯ-наас боловсруулж байгаа Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулиар зохицуулагдан орж ирнэ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд