ЭМЯ: Эмнэлэгт 3,271 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ЭМЯ: Эмнэлэгт 3,271 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна.

Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин 13 хувийг эзэлж байгаа ба өмнөх өдөртэй ижил түвшинд, өмнөх долоо хоногоос 5 хувиар буурсан байна.

Эмнэлэгт 3,271 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 75.2% (2,460) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 467 хүүхдээр буурсан байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=45) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 109 хүүхэд эмчлүүлж байгаагаас 44.0% (48) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 16 хүүхдээр буурсан байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,629 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 68.3% (1,113) байна. Өмнөх өдрөөс 767 хүүхдээр буурчээ. (2025.12.09)



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд