Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АҮЭБЯ: АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна. Үүнээс
- АИ-92 автобензин 144 вагон буюу 8640 тонн,
- АИ-95 автобензин 5 вагон буюу 300 тонн,
- ТС-1 онгоцны түлш 44 вагон буюу 2420 тонн тус тус байна.
Буух өртөөдөөр авч үзвэл, Толгойт өртөөнд 61 вагон, Улаанбаатар өртөөнд 13 вагон, Эрдэнэт өртөөнд 4 вагон, Дархан өртөөнд 2 вагон, Сүхбаатар өртөөнд 15 вагон, Замын-Үүд өртөөнд 38 вагон байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 628 вагон явж байна.
2026 оны 01 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд нийт 2032 тонн АИ-92 автобензин, 8857 тонн дизель түлш тус тус орж ирээд байна. Тодруулбал,
Сүхбаатар боомтоор
- АИ-92 автобензин - 33 вагон буюу 2032 тонн
- Дизель түлш - 115 вагон буюу 7197 тонн
Эрээнцав боомтоор
- Дизель түлш 63 тонн
Замын-Үүд боомтоор
- Дизель түлш - 1597 тонн тус тус орж ирээд байна.