ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨДӨР ЧАРГААР ГУЛГАЖ, ХАЛТИРЧ ГЭМТСЭН 497 ХҮН ГССҮТ-Д ХАНДЖЭЭ

ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨДӨР ЧАРГААР ГУЛГАЖ, ХАЛТИРЧ ГЭМТСЭН 497 ХҮН ГССҮТ-Д ХАНДЖЭЭ

Хуваалцах Жиргэх

Шинэ оны эхний өдөр иргэд салхинд гарах, чаргаар гулгах, халтирч гэмтсэн гэх шалтгаантай 497 хүн эмнэлэгт ханджээ. ГССҮТ-ийн мэдээлснээр цана, чаргаар гулгах үед унах, халтирч бэртэх тохиолдол нэмэгдсэн байна. Эдгээр гэмтэл нь ихэвчлэн гар, хөл хугарах, толгой, нуруу, нурууны бүсэд доргилт авах зэрэг ноцтой хэлбэрээр илэрч байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасагт өчигдөр нийт 497 хүн хандсан. Эдгээрээс 189 нь хүүхэд, 308 нь насанд хүрэгчид байжээ. Ирсэн өвчтөнүүдийн дунд гэмтлийн улмаас таван иргэн мэс засалд орсон бол одоогийн байдлаар 393 хүн хэвтэн эмчлүүлж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд