Их дээд сургуулиуд дээрэлхэлтийн түүхтэй 162 сурагчийн өргөдлөөс татгалзав

Их дээд сургуулиуд дээрэлхэлтийн түүхтэй 162 сурагчийн өргөдлөөс татгалзав

Хуваалцах Жиргэх

Өмнөд Солонгос улсад дээрэлхэлтийн түүхтэй сурагчдыг их сургуульд элсүүлэхгүй байх журам гарсан. Энэ журмын дагуу тус улсын тэргүүлэх 10 их дээд сургууль нийт 162 хүүхдийн элсэлтийн өргөдлийг хүлээн авахаас татгалзжээ. Дээрэлхэлтийн түүхтэй 180 орчим сурагч байсныг шалгаж үзсэний үндсэн дээр ийнхүү 90 орчим хувь нь сургуульд элсэх боломжгүй болсон аж.

Ганвон үндэсний их сургууль хамгийн олон буюу 37 өргөдлөөс татгалзсан бол Кёнсан үндэсний их сургууль 29, Кюнпүк үндэсний их сургууль 28, Жонбүк үндэсний их сургууль 18 өргөдлөөс тус тус татгалзжээ. Харин Чуннам их сургууль 15, Чоннам их сургууль 14, Чунбүк их сургууль 13, Пусаны их сургууль долоо, Чежүгийн их сургууль нэг өргөдлөөс татгалзсан байна.

Дээрэлхэлтийн түүхтэй сурагчдын зөрчлийн хүнд хөнгөнөөс шалтгаалаад сургуулиуд өөрсдөө бие даан шийтгэлийн хэмжээг тодорхойлох боломжтой. Иймд зарим ноцтой тохиолдолд өргөдөл гаргагчдыг элсүүлэхийг бүрэн хориглосон бол зарим тохиолдолд онооноос нь хассан байна.

Үндэсний ассамблейн Боловролын хорооноос өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тайлагнаснаар, 2024 онд дээрэлхэлтийн түүхтэй 397 сурагч өргөдөл гаргаснаас 298-ынх нь өргөдлийг татгалзжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд