Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг өнгөрсөн сарын 27-нд гарчээ. Цагдаагийн байгууллагад анх дуудлага өгөхдөө “Спорт барааны дэлгүүрийн хог буудаад хүний хөл гэмтээсэн, цус алдаад байна” хэмээн дуудлага өгчээ.
Шалгалтын явцад 53 настай иргэн Ч ангийн зориулалттай буундаа дуран тааруулж, хана руу буудсан аж. Энэ үед сумны хошуу хана нэвтэлж 30 настай эмэгтэйн хөлийг онож, шархдуулсан байна. Уг хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Галт зэвсгээр хүний эрүүл мэндийг хохироосон хэрэг тухайн өдөр орон нутагт ч бас гарчээ. Тодруулбал, Дорноговь аймагт нэгэн малчин айлд согтууруулах ундаа хэрэглэсэн 27 настай залуу төрсөн ахыгаа буудаж, шархдуулсан гэнэ.