Улаанбаатар төмөр зам дээр  шатахуунтай 853 вагон байна

Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 853 вагон байна

Хуваалцах Жиргэх

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА. 

2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 853 вагон байна. Үүнээс

- АИ-92 автобензин - 215 вагон буюу 12900 тонн,

- АИ-95 автобензин - 4 вагон буюу 240 тонн,

- Дизель түлш - 532 вагон буюу 31920 тонн,

- ТС-1 онгоцны түлш - 33 вагон буюу 1980 тонн болон бусад бүтээгдэхүүн 69 вагон тус тус байна. Мөн буух өртөөдөөр авч үзвэл,

Толгойт өртөө

- АИ-92 автобензин - 97 вагон

- АИ-95 автобензин -1 вагон

- Дизель түлш- 203 вагон

- ТС-1 - 33 вагон

Рашаант өртөө,

- АИ-92 автобензин - 5 вагон

- Дизель түлш - 18 вагон

Улаанбаатар өртөө,

- АИ-92 автобензин - 37 вагон

- Дизель түлш - 35 вагон

Дархан өртөө,

- АИ-92 автобензин - 6 вагон

- АИ-95 автобензин- 3 вагон

- Дизель түлш - 6 вагон

Сүхбаатар өртөөнд 15 вагон, Сайншанд өртөөнд 38 вагон дизель түлш тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 70 вагон Аи-92 автобензин, 232 вагон дизель түлш явж байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 05-ны өдрүүдэд нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш тус тус орж ирээд байна. Тодруулбал, Сүхбаатар боомтоор 181 вагон буюу 11013 тонн Аи-92 автобензин, 312 вагон буюу 19312 тонн дизель түлш, Замын-Үүд боомтоор 75 вагон буюу 4500 тонн Аи-92 автобензин тус тус орж иржээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд