Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан өнөөдрийн мэдээллээр\ 2026.01.06\ улаанбурхан өвчний батлагдсан 23 тохиолдлоор нэмэгджээ. Эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтанд 40 хүн байна. Насны бүлгээр өвчлөлд хамгийн их өртөж байгаа нь 10-14 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5170 байна. Мөн 0-4 насны 3245, 5-9 насны 1797 хүүхэд, 15-19 насны 1742 хүүхэд улаанбурханаар өвчлөөд байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал
100,119, 72224444 утсанд хандана уу.
