УИХ-ЫН ГИШҮҮД 74 ХОНОГ ЦАЛИНТАЙ АМАРНА

УИХ-ЫН ГИШҮҮД 74 ХОНОГ ЦАЛИНТАЙ АМАРНА

Хуваалцах Жиргэх

УИХ-ын намрын чуулган жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногт амардаг байсан бол энэ жил арванхоёрдугаар сарын 31-нд завсарлаад байна. Чуулганы нэгдсэн хуралдааны хуульд зааснаар 75 хоног хуралдсан гэж үзээд он солигдох өдөр завсарлуулжээ. УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээхээр болсныг УИХ-ын дарга Н.Учрал мэдээлсэн. УИХ-ын нэгдсэн чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллана гэж заасан ч дийлэнх нь энэ хугацааг амралтын журмаар өнгөрүүлдэг нь нууц биш юм. Ингээд УИХ-ын гишүүд үндсэндээ 74 хоног амрах болж байгаа гэсэн үг юм. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд болон тэдний туслахууд бүтэн цалингаа авдаг юм. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд