Үйлчилгээний 1000 таксиг зорчиход тухтай үйлдвэрүүдийн машинаас ААН өөрсдөө сонгоно гэв

Үйлчилгээний 1000 таксиг зорчиход тухтай үйлдвэрүүдийн машинаас ААН өөрсдөө сонгоно гэв

Хуваалцах Жиргэх

НИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотын такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар 1000 такси оруулж ирж, цогц хөгжүүлэлт хийхээр болоод байгаа билээ. Энэ хүрээнд зөвхөн Хятад улсаас такси оруулж ирнэ гэсэн  мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.

Тэгвэл энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Зөвхөн хятад машин оруулж ирнэ гэдэг нь худал мэдээлэл. Такси үйлчилгээг сайжруулах төслийн ТЭЗҮ-д дэлхийн хотуудад такси үйлчилгээнд явж байгаа зорчигчид тухтай, байгаль орчинд ээлтэй 10 үйлдвэрийн төрөл бүрийн маркийн автомашинуудыг судалсан. Дотоодын зах зээлээс нийлүүлэх боломжтой тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэгчээс нийлүүлэх боломжтой тээврийн хэрэгсэл, хямд үнэтэй тээврийн хэрэгсэл гэсэн жагсаалтууд гарсан. Үүнд, Toyota, Hyundai, Kia, Nissan, Geely, Wuling, Changan, Volkswagen зэрэг дэлхийд тэргүүлэгч, байгальд ээлтэй, зорчиход тухтай үйлдвэрүүдийн машинаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж өөрсдөө сонгож авах боломжтой” гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд