ТАВАН ХАНАТАЙ ГЭР ДООРООС НЬ БУЛАГ УНДАРЧЭЭ

ТАВАН ХАНАТАЙ ГЭР ДООРООС НЬ БУЛАГ УНДАРЧЭЭ

Хуваалцах Жиргэх

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах нэгэн айлын гэр, хашаа усанд автсан тухай дуудлага өнөөдөр 12:40 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь очиж ажиллахад, иргэн Т.Ганзоригийн таван ханатай гэрийн доороос булаг ундарч, гэр болон хашаа бүхэлдээ усанд автсан нөхцөл байдал үүссэн байв.

Алба хаагчид нөхцөл байдлыг газар дээр нь үнэлж, айлын гэрийг буулган аюулгүй бүсэд зөөвөрлөн дахин барьж, ундарсан усыг мото помпоор соруулан, шуудуу татаж урсгасан байна.

Мөн ус дахин нэвчих эрсдэлийг бууруулах зорилгоор “Howo” загварын автомашинаар гурван удаа шороо зөөвөрлөн далан босгож, тухайн орчныг аюулгүй болгожээ.

Онцгой байдлын байгууллагаас гэнэтийн усжилт, булаг шанд ундарч болзошгүй бүсэд амьдарч буй иргэдийг анхаарал болгоомжтой байж, ижил төрлийн эрсдэл үүссэн тохиолдолд яаралтай дуудлага өгөхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд