Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СХД-ийн нутаг дэвсгэрт 12-р ангийн хүүхдийг үл таних хүүхдүүд гуянд нь хутгалсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал: Тухайн сурагчийг гэртээ харих замд нь нэр бүхий өсвөр насны хүүүхэд биеийн доод хэсэгт нь нэг удаа хутгалж, биед нь гэмтэл учруулан зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд эцэг эх асран хамгаалагч нарт хүүхэддээ тавих хараа няналтаа сайжруулах, шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх. Мөн гэмт үйлдлийг хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болохыг зөвлөн ярилцаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.