СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ууц, өвчүү, тавгийн идээгээ эрт бэлддэгтэй холбогдуулан орон байрны хулгай нэмэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ууц, өвчүү, тавгийн идээгээ эрт бэлддэгтэй холбогдуулан орон байрны хулгай нэмэгджээ

Хуваалцах Жиргэх

Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд баярын ширээнд тавих ууц, өвчүү, тавгийн идээ зэргээ эртнээс зэхэж бэлддэг. Үүнтэй холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Өнгөрөгч оны 1,2-р сард улсын хэмжээнд орон байрны хулгайн 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь бусад саруудтай харьцуулахад өндөр байгаа юм. Иймд иргэд та бүхэн өөрийн үл хөдлөх хөрөнгөө сайтар түгжих, хяналтын камер байршуулах, хөршийн холбоотой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд