Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын дөрөвдүгээр багийн малчин “Б” долоон адуугаа 2025 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Асгат сумын Их уул гэх газраас алдаж, хайж эхэлжээ.
Тэрээр адуугаа хайж арванхоёрдугаар сарын 14-ний орой тус аймгийн Онгон сумын “Шүүт хөөвөр” гэдэг газрын орчмоос цуг явсан айлын нэг унага орхигдсон байдалтай байхад нь олсон ч бусад нь сураг гараагүй байна. Улмаар эрэл тасралтгүй үргэлжилж үргэлжилсэн ч 2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Алтат” гэдэг газарт толгой, арьсыг нь хаясан байдалтай олдсон. Тус алдгадсан долоон адуу нь хурдан удмын адуу байсан бөгөөд Хонгор үрээ нь гэхэд сумынхаа 100 жилийн ойгоор аман хүзүү, зээрд даага нь бага наадамд гурван удаа айрагдсан амжилттай аж. Мөн “Хүрэн азрага” нь Дорнод аймгаас зорин очиж авсан угшил сайтай азрага байжээ.