АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томиллоо

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томиллоо

Хуваалцах Жиргэх

АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй намын гишүүд мэдээлэл хийлээ. АН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэж авсантай холбоотойгоор тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг дэд дарга нарын хамт албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. 

АН-ын дүрмээр ерөнхий нарийн бичгийн дарга болон намын дарга О.Цогтгэрэлийн зөвлөхүүд Улс төрийн зөвлөлийн хуралдаа саналын эрхтэй оролцдог байна. Харин өчигдөр болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар Н.Ганибал болоод О.Цогтгэрэлийн зөвлөхүүдийг саналын эрхтэй оролцуулаагүй байна. Учир нь, АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсан тул тэд Улс төрийн зөвлөлийн хурлын хэлэлцэж буй асуудалд санал өгвөл хүчин төгөлдөр бус болно гэж үзээд Н.Ганибалыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэдгийг мэдэгдсэн байна.

Улмаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилж байгаагаа зарлав. Мөн Ардчилсан нам  ирэх дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа хийж, ерөнхий нарийн бичгийн даргаа албан ёсоор сонгох юм. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд