ЭНЭ САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛ НИЙТ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

ЭНЭ САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛ НИЙТ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Хуваалцах Жиргэх

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Тиймээс малчид, иргэд, тээвэрчид та бүхэн:

⚠️Цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах

⚠️Хол, ойрын замд гарахдаа тухайн газар орны онцлогийг судалж, шаардлагагүй бол замд гарахаа түр азнах

⚠️Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах,

⚠️Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах

⚠️Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

⚠️Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх

⚠️Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автотээвэр хийхгүй байх

⚠️Гадаа удаан зогсохгүй, олон цагаар ажиллахгүй байх

⚠️Баталгаат зам гарцаар зорчих зэргээр аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд