Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийтийн байрны 12 оршин суугч угаарын хийд хорджээ. Тухайн байрыг нүүрс түлэх, цахилгаанаар халаах гэсэн хосолсон аргаар халаадаг байсан аж. Үүнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дэх гэр хорооллын айл өрхүүдээр орж, угаар мэдрэгч, зуухыг нь шалган, шаардлагатай зөвлөгөө өгчээ.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 150 мянга гаруй айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулан, хяналтын самбараар 24 цаг хянаж байна. Угаар мэдрэгчийн дохиолол дуугарсан үед тус төвийн ажилчид уг айлд очиж, шалтгааныг тогтоон, шаардлагатай арга хэмжээ авдаг.