Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдөлд иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулж эхлээд байна.

"Нийслэлийн иргэд хотынхоо удирдлагыг өөрсдөө сонгож, хотын Захирагч иргэдийн өмнө шууд хариуцлага хүлээдэг, бодлогоо хамгаалж тайлагнадаг ардчилсан тогтолцоонд шилжих шаардлага бодитоор тулгарч байна. Иймд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” болон холбогдох сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд, чөлөөт, шударга сонгуулиар сонгодог эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзэж байна" гэж тус өргөдлийг санаачлагч, иргэн М.Төртогтох тайлбар өгчээ.

Хэрэв энэхүү нийтийн өргөдөлд 100 000 иргэн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэгдэх учиртай. Одоогоор 6701 иргэн гарын үсэг зураад байгаа аж.

Саналыг https://petition.parliament.mn/Detail... цахим хуудсаар гарын үсэг цуглуулж байна