Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 640 хүүхдийн ширээ, сандал хүлээлгэн өглөө

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 640 хүүхдийн ширээ, сандал хүлээлгэн өглөө

Хуваалцах Жиргэх

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд ажиллаж, 640 хүүхдийн ширээ, сандлыг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “ХУД-ийн 15 дугаар сургуульд тус дүүргийн гурван хорооны хүүхдүүд суралцдаг, түрээсийн байранд хичээллэдэг зэрэг хүндрэлтэй асуудал олон байсан. Нийслэлийн төсвөөс 2024 онд сургуулийн 640 хүүхдийн өргөтгөлийн барилгын төсвийг бүрэн шийдэж, 2025 оны 11 дүгээр сард ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан. Өргөтгөл ашиглалтад ороход бэлэн болсон ч ширээ, сандлын асуудал шийдэгдээгүй байсан. Иймд Боловсролын яаманд хандаж, 640 хүүхдийн ширээ, сандлыг бүрэн шийдвэрлэж өглөө” гэв.

ХУД-ийн 15 дугаар сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэг “Шинэ сургуулийн маань ширээ сандал, самбар, тоног төхөөрөмж зэргийг холбогдох байгууллагуудад хүргүүлж бүрэн шийдэж өгсөнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт эцэг эх, багш, сурагчдынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Ийнхүү өвлийн амралт дуусаж, сурагчдаа орж ирэхэд шинэ сургуульдаа хүлээж авахад бэлэн боллоо” гэлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд