Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдсэн.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүллээ.
2026.01.10-наас хойш торгуулсан иргэд торгуулийн төлбөрөө E-Mongolia системээр цахимаар төлөх боломжтой боллоо.
Иймд иргэн та E-Mongolia системд нэвтэрч:
Үйлчилгээ цэс рүү дарж ороод
Хайх хэсэгт “торгуулийн” гэж бичээд
“Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр шалгах” цэсээр
2026.01.10-наас өмнөх торгуулиа
“Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” цэсээр
2026.01.10-наас хойших торгуулиа тус тус шалгаж, цахимаар төлөх боломжтой юм.
Иргэн та торгуулиа хугацаанд нь шалгаж, цахимаар төлж хэвшээрэй.