Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаар...
Улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт 2422 иргэнийг яллагдагчаар татан шалгасан. Бүртгэгдсэн гэмт хэргийн 83.3 хувь нь нийслэл хотод, 16.7 хувь нь орон нутагт гарсан.
Энэ хугацаанд шүүхээс зөвхөн хорих ялаар шийтгүүлсэн 1117 иргэний 88.8 хувь нь эрэгтэй, 11.2 хувь нь эмэгтэй байна. Тэдний 446 буюу 39.9 хувь нь хар тамхины болон бусад төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдсэн.
Зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт давтан гэмт хэрэг үйлдсэн 202 этгээд байгаагаас 2-3 удаа ял шийтгэгдсэн 189, 4-5 удаа ял шийтгэгдсэн 13, энэ төрлийн болон бусад гэмт хэрэгт 8-10 удаа ял шийтгэгдсэн 6 этгээдийг байнгын хяналтад авч ажилладаг.
Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт хоёроос дээш жилийн хугацаагаар хорих ял эдлээд суллагдсан иргэдэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу харьяа цагдаагийн байгууллагаас 1-3 жил хүртэлх хугацаагаар хяналт тогтоон ажиллаж байна.