Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын хуралдаан өнөөдөр (2026.01.28) 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Хуралдаанаар:
-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Худалдан авах ажиллагааг зохион байгуулах жагсаалт”/
-““Аюулгүй байдал-хамтын оролцоо” хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын явцын талаар
-“Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам/
-“Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон бусад асуудлуудыг хэлэлцсэн билээ.