НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар /2026.01.28/ “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох процессыг хялбарчлах, иргэдийн санал гомдол, төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлт болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж Нийгмийн халамжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт зэрэгт үндэслэн журамд дараах нэмэлт өөрчлөлт орууллаа. Үүнд:

байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэх эсхүл цахим хэлбэрээр шийдвэрлэн, иргэдэд хүнд суртал гаргахгүй байх;

гадаад улсад байгаа, отор хийж байгаа малчин өрхийн гишүүн болон байнга оршин суудаг газраас өөр орон нутагт эмчлүүлж байгаа хүнийг биечлэн ирүүлэхгүйгээр мэдээлэл, технологийн шийдлийг ашиглан байнгын асаргаа шаардлагатай эсэх болон хугацааг тогтоож, сунгах;

төрөлжсөн асрамжийн газарт асруулж байгаа хүүхдийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг банканд хадгалах, насанд хүрэх, асрамжаас гарах зэрэгт хүлээлгэн өгөх, хяналт тавих;

үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамжийг үнэлдэг болох, мөн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэнийг үнэн зөв тогтоосон эсэхэд хөндлөнгийн болон олон нийтийн хяналт, шалгалтыг хийдэг болох зэрэг зохицуулалтыг тусгасан.

Журамд өөрчлөлт орсноор төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг зорилтот бүлэгт түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж нэмэгдэх юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд