Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙГ 2026 ОНД ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ТЭМДЭГЛЭНЭ

Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙГ 2026 ОНД ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ТЭМДЭГЛЭНЭ

Хуваалцах Жиргэх

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой 2026 онд тохиож байна. Их зохиолч Д.Нацагдорж нь 1906 оны 11 дүгээр сарын 17-нд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай хэмээх газар төрсөн бөгөөд Монголын орчин үеийн уран зохиолын суурийг тавьсан түүхэн гавьяатай билээ.

Их зохиолчийн Монголын соёл, утга зохиолын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг олон нийт, ялангуяа залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний уран бүтээл, үзэл санаа, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна.

бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд