Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тусгай хамгаалалттай газар нутагт мал нэвтрүүлэхгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулав.
Энэ хүрээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг гаргах, тусгай хамгаалалттай газар нутаг болон суурьшлын бүсэд мал оруулахгүй байх арга хэмжээг тогтмол авч, хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгааг мэдээллээ.
Анхааруулга:
Хэрэв тусгай хамгаалалттай газар нутагт малаа бэлчээсэн тохиолдолд:
Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах
- Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж
- Иргэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
- Хуулийн этгээдийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.