Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 93 хувь буюу 69 нь обьектын гал түймэр, 3 хувь буюу 2 нь газар хөдлөлт, 5 хувь буюу 3 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.