ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ЖИЛ БҮР 50-70 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ЖИЛ БҮР 50-70 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд  /2026.02.05/ ХЭҮК-той санал солилцлоо.

Зам тээврийн ослоор жилд 50-70 хүүхэд амь насаа алдаж байгаа бол түүнээс олон хүүхэд эрүүл мэндээрээ хохирч хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа нь хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж буйн тод илрэл юм.

Тиймээс ч хууль тогтооомжийг боловсронгуй болгох шаардлага тулгамдаж байгаа юм.

Дэлхийн улс орнууд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд шат дараатай арга хэмжээтэй авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, БНСУ нь хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалахын тулд цэцэрлэг, сургуулийн орчимд эрсдэлийн үнэлгээ хийж, улмаар аюулгүйн бүс байгуулсан байна.

Мөн хүүхэд хохирсон энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангаруулж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар дамжуулан хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг олгох сургалт зохион байгуулан, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвлөлтэй нягт хамтран ажиллах зэргээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

Үүний үр дүнд зам тээврийн ослоос шалтгаант хүүхдийн нас баралтыг 1000-аас 12 хүртэл бууруулж чадсан амжилтийг өнгөрсөн 2025 онд гаргаад байна.

ХЭҮК-ын зүгээс хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 удаагийн илтгэлд тусгаж, илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангахаар ажиллаж байгаа бөгөөд уг ажилд ахиц гаргахад дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэхүү ажил томоохон дэмжлэг, түлхэц болохыг онцоллоо.

Хүүхдийг зам тээврийн ослоос бүрэн хамгаалах боломжтой бөгөөд үүнд иргэн бүрэн оролцоо, идэвх, зүтгэл туйлын чухал юм.

Нөгөөтээгүүр аливаа хуулийн шинэчлэл хийхдээ тухайн хуулийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, дагалдах санхүүгийн зардал болон хэмнэлтийн тооцооллыг нарийвчлан тооцоолсноор хууль бүрэн утгаараа хэрэгжих орчин нөхцөл бүрэлдэх учиртай.

Энэ ч утгаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд хөндлөнгийн аудитаар хуулийн төсөлд үнэлгээ хийлгэж, нийгэмд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын судалгааг хийлгэхээр ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн сонирхсон асуултаа илгээгээрэй.

Таны оролцоо хууль тогтоомжийг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр болох юм шүү.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд