Ерөнхий сайд Г.Занданшатар баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Шүүхийн шийдвэр гарсан даруйдаа хэрэгжиж, иргэдийн хохирол төлөгддөг, хууль тэгш үйлчилдэг байх ёстойг Ерөнхий сайд сануулаад шүүхийн шийдвэрийн бүх шатанд хүний эрхийг дээдлэх, хуулийг чанд биелүүлж ажиллахын зэрэгцээ баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг цаг алдалгүй, шуурхай гүйцэтгэхийг ХЗДХ-ийн сайд болон ШШГЕГ-ын удирдлагад үүрэг болголоо.

-Баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд барагдуулсан төлбөрийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах мөн төрийн болон төрийн тусгай алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого баримтлан ажиллана.

-Хуулийн засаглал, нийгэмд шударга ёсыг сэргээн тогтоох, баялгийн хулгай болон авлига, хээл хахуультай тууштай тэмцэх зорилгоор “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг улс орон даяар эхлүүлснийг Ерөнхий сайд онцлоод, баялгийн хулгайтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж байгааг уулзалтын үеэр хэллээ.

-Энэ үеэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа анги нэгжүүдийн хийсэн бараа бүтээгдэхүүнийг танилцууллаа. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд явуулын машин ажиллуулж, иргэдэд шаардлагатай үйлчилгээг хүргэж байгаа талаар танилцуулав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.06) оролцов.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд