Нярайн цогцсыг даавуунд ороон хогийн цэг дээр хаясан этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Нярайн цогцсыг даавуунд ороон хогийн цэг дээр хаясан этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцны гадна хогийн цэг дээр даавуунд ороосон нярайн цогцос байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Алба хаагчид хэргийн газарт ажиллаж, амь хохирсон нярайн эхийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж сэжигтэй этгээд Т-г олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг тус дүүргийн цагдаагийн газраас явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар иргэн Т-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүх рүү шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд