Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өсчээ

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өсчээ

Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. Түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүддэг байна. 

Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагууд:

- Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх

- Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх

- Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх

- Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх

- Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх

- Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх

- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх

- Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх

- Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд