Канадын нэгэн сургуульд гарсан буудлагын улмаас 9 хүн амиа алджээ

Канадын нэгэн сургуульд гарсан буудлагын улмаас 9 хүн амиа алджээ

Канад улсын Британийн Колумби мужийн Тамблер Риж хотод ахлах сургууль болон нэгэн орон сууцанд гарсан буудлагын улмаас 9 хүн амиа алдсан талаар цагдаа нар мэдэгджээ.

 

Тодруулбал, Мягмар гарагийн 13:20 цагийн орчимд сургууль дээр буудлага болж байна гэсэн дуудлагын мөрөөр цагдаа нар очиход 6 хүн газар дээрээ нас барж, олон хүн шархадсан байжээ. Нэг хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Сэжигтэн мөн амиа алдсан байдалтай олдсон бөгөөд амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн үзэж байна.

Мөн уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй нэгэн байшингаас 2 хүн нас барсан байдалтай олджээ. 2 хүн хүнд гэмтэлтэйгээр агаараар эмнэлэгт хүргэгдсэн, 25 орчим хүн хөнгөн гэмтэлтэй эмчлүүлж байна.

Цагдаа нар олон нийтэд аюул заналхийлэл байхгүй гэж мэдэгдсэн бөгөөд уг сургууль энэ долоо хоногт ажиллахгүй. Одоогоор буудлагын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгаж байна.

 

Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд