НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ "ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИГЧ ДҮҮРЭГ" ДЭД АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Баянгол дүүрэг 2026-2028 онд "Баянгол Боловсрол" хөтөлбөрийн хүрээнд "Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг" дэд арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хичээлийн жилд тус дүүргийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуульд 216, бусад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 489, хувийн хэвшлийн цэцэрлэгт 45 ялгаатай хэрэгцээтэй /хөгжлийн бэрхшээлтэй/ суралцагч суралцаж боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.

Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдыг тэгш хамруулан сургах бодлогын хэрэгжилтийг хангахад Баянгол дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас санаачилга гаргаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар "Санамж бичиг" байгууллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд