Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Бэньямин Нетаньяхутай уулзлаа. Тодруулбал Лхагва гарагт Цагаан ордонд уулзаж Ираны цөмийн хэлэлцээрийн талаар ярилцжээ. Уг уулзалтаар тодорхой шийдвэрт хараахан хүрээгүй, Ирантай хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Мөн хэлэлцээ бүтэлгүйтвэл цэргийн арга хэмжээ авч магадгүйг анхааруулжээ.
Б.Нетаньяху Ираны баллистик пуужингийн хөтөлбөр болон бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжихийг зогсоох асуудлыг хөндсөн байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Харин Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Исламын хувьсгалын 47 жилийн ойн үеэр үг хэлэхдээ хэлэлцээ амжилтгүй болсонд АНУ болон Европыг буруутгаж байжээ.
Эх сурвалж: NHK