Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бангладеш улсад 2024 онд болсон оюутнуудын томоохон жагсаал Ерөнхий сайд Шейх Хасинагийн засгийн газрыг түлхэн унагаж, тэрээр 15 жил засгийн эрх барьсны эцэст хөрш Энэтхэг рүү дүрвэхэд хүрсэн.
Түр засгийн газрын үед явагдаж буй энэ удаагийн сонгууль авлигатай тэмцэх, ажлын байр бий болгоход чиглэж байна.
Сонгуулийн сүүлийн санал асуулгаар хамгийн том сөрөг хүчин байсан Бангладешийн Үндэсний Нам 70 хувьтай тэргүүлж байгаа бол оюутнуудын удирдсан Үндэсний Иргэдийн Нам (NCP) 2.6 хувьтай байна.
Тухайн орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Үндэсний Иргэдийн Нам NCP улс даяар нэгдсэн бүтэц зохион байгуулалттай байж чадаагүй бөгөөд дотоод зөрчил, дэмжигчдийн шүүмжлэлтэй тулгарчээ.
Харин түр засгийн газар Ш.Хасинагийн удирдаж байсан намыг улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглож, нөгөө талд Ш.Хасина сонгуулийг бойкотлохыг дэмжигчиддээ уриалжээ.
Үүний сацуу аюулгүй байдлын нөхцөл байдал доройтож, жагсаал цуглаан нэмэгдэх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.