ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 15 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 15 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний шинэ тохиолдол өнгөрсөн 24 цагт 15 бүртгэгдсэнээс нийслэлд 12, орон нутагт 3 байна. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж,  халдвараас сэргийлцгээе.

Тодруулах, лавлах зүйл байвал 100,119, 72224444 утсанд хандана уу.

Эх сурвалж: ХӨСҮТ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд