ЭМДС-аас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний тариф, шалгуур үзүүлэлтийг нөхцөл байдалтай уялдуулах асуудлыг хэлэлцэж байна

ЭМДС-аас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний тариф, шалгуур үзүүлэлтийг нөхцөл байдалтай уялдуулах асуудлыг хэлэлцэж байна

Эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор ЭМДҮЗ, ЭМДЕГ-ын удирдлагууд болон Ажлын алба, Техникийн хорооны гишүүдийн хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багц, тариф, шалгуур үзүүлэлтийг бодит хэрэгцээ, нөхцөл байдалтай уялдуулан боловсронгуй болгох асуудлыг голлон хэлэлцэж байна.

Мөн Үндэсний зөвлөл, Ажлын алба болон гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, оролцоог тодорхой болгох, давхардал, зөрчлийг арилгах, шийдвэр гаргалтын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

Түүнчлэн ЭМДҮЗ-ийн 03, 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл, санал гомдол, болзошгүй эрсдэлийг нээлттэй хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэхэд чиглэн ажиллаж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд