П.И. ЧАЙКОВСКИЙН НЭРЭМЖИТ МОСКВА ХОТЫН УЛСЫН КОНСЕРВАТОРИТ МОРИН ХУУР БЭЛЭГЛЭЛЭЭ

П.И. ЧАЙКОВСКИЙН НЭРЭМЖИТ МОСКВА ХОТЫН УЛСЫН КОНСЕРВАТОРИТ МОРИН ХУУР БЭЛЭГЛЭЛЭЭ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Пётр Ильич Чайковскийн нэрэмжит Москва хотын улсын консерваторит зочлон, ректор Александр Сергеевич Соколов-той уулзлаа.

Талууд уулзалтын үеэр тус консерваторийн зохион байгуулдаг улсын болон олон улсын хэмжээний мэргэжлийн урлагийн тэмцээнүүдэд монголын уран бүтээлчдийг оролцуулах, цаашид хамтран зохион байгуулах талаар санал солилцов.

Түүнчлэн уулзалтын төгсгөлд П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын улсын консерваторит Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийг үндэслэн ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад 2008 онд бүртгэгдсэн Морин хуурыг тус консерваторит суралцаж буй оюутан, залууст сургалтын зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд сайд Ч.Ундрам болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс бэлэглэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд