Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сар шинийн баярыг угтан зах худалдааны төвүүдийг чиглэсэн түгжрэлийг бууруулахад тодорхой зохицуулалтыг цаг алдалгүй хийсээр байна. НИТХ-ын дарга А.Баярын гаргасан уриалгыг аж ахуй нэгжүүд дэмжиж уртасгасан цагаар ажиллаж байна. Түүнчлэн сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвийн ачаалал нэмэгдэж, зогсоол хүрэлцэхгүй, ойр орчимд түгжрэл үүсэж байгаа учир зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд мөн аж ахуй нэгжүүдтэй хамтран дараах байршилд зогсоол нэмэгдүүлж, нээгээд байна. Урт цагааны тохижилтын ажил дуусаж ирэх сард нээх төлөвлөгөөтэй байсан хэдий ч "Бөмбөгөр", "Алтжин" худалдааны төвийн зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, тухайн орчим дахь түгжрэлийг бууруулах хүрээнд ийнхүү нээгээд байна.
- Сүнжин гранд
- Урт цагааны зогсоол
- Тэнгэр плаза (Тэсо)
- 3,4 хороолол (13 сургууль)
- Чингис зочид буудал (урд зогсоол)


