BLACKPINK хамтлагийн гишүүн Жэнни Сөүл дахь Иракын элчин сайдын яамны байрыг худалдан авчээ.

BLACKPINK хамтлагийн гишүүн Жэнни Сөүл дахь Иракын элчин сайдын яамны байрыг худалдан авчээ.

BLACKPINK хамтлагийн гишүүн Жэнни Сөүлийн Ёнсан дүүрэгт байрлах барилгыг 20 тэрбум вон (ойролцоогоор 15 сая ам.доллар)-оор бэлнээр худалдан авчээ.

 

Жэннигийн худалдан авсан барилга нь 1970 онд баригдсан, 595 м² талбайтай 3 давхар барилга бөгөөд одоогоор Иракийн Элчин сайдын яам ашиглаж байгаа аж. Энэ бүс нь Ёнсан парк байгуулах, Ханнам Нью Таун зэрэг томоохон дахин төлөвлөлтийн төслүүдтэй ойр стратегийн чухал байршилд тооцогддог.

 

Жэнни өмнө нь 2023 онд U.N. Village-д 5 тэрбум воноор тансаг вилла бэлнээр авч байсан бөгөөд мөн Ханнам-донд өөрийн “Odd Atelier” агентлагийн байрыг түрээслэн ажиллуулж байна. Шинээр худалдан авсан барилгад ипотекийн зээл бүртгэгдээгүй тул энэхүү худалдан авалтыг 100% бэлэн мөнгөөр хийсэн гэж эх сурвалжууд үзэж байна.

 

Эх сурвалж: Koreatimes



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд