Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украйны Өмнөд цэргийн бүлгийн төлөөлөгч хурандаа Владислав Волошин Баасан гарагт NHK-д өгсөн ярилцлагадаа сүүлийн 20 жилд тохиогоогүй их хүйтэн цаг агаартай тулгараад байгааг хэлжээ.
Тэрээр хүйтний эрч дроны ажиллагаанд нөлөөлж, дроны батерей хүйтэнд өөрөөр ажиллаж, нисэх хугацаа нь хоёр дахин багасаж байгаа гэжээ. Мөн агаарын нягт багасах үед дронуудын нислэгийн горим өөрчлөгддөг тул цэргүүд дроны ашиглах хугацаа, батерейн цэнэгийг нарийн тооцоолж байна гэв.
Түүнчлэн Оросын тал ч мөн адил цаг агаарын нөлөөнд өртөж байгаа бөгөөд дроны хэрэглээгээ багасгаж, харин их буу болон агаарын цохилтыг нэмэгдүүлж байгаа гэлээ.
Гэхдээ хурандаа В.Волошин хүйтний эрч дайны явцад шийдвэрлэх нөлөө үзүүлж байна гэдгийг үгүйсгэсэн байна. Тэрээр “Хэрэв нэг төрлийн зэвсэг үр дүнгүй болбол өөр төрлийн зэвсгийг ашигладаг” гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: NHK