Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2-р сарын 10-нд Single’s Inferno 5-р улирлын финал цацагдаж, 15 оролцогчийн ээдрээтэй харилцаа, гэнэтийн сонголтууд үзэгчдэд өндөр хүлээлт үүсгэсэн. Эцэст нь таван хос “Inferno” арлаас хамтдаа явсан.
Энэ улирал Netflix-ийн дэлхийн non-English ангиллын Top 10-т гурван долоо хоног дараалан 2-т бичигдэж, Солонгос, Хонконг, Сингапур, Тайваньд 1-т орсон нь өмнөх улирлуудаас хамгийн өндөр амжилт боллоо.
Шоуны онцлог нь “халуухан” илэн далангүй романтик уур амьсгал юм. Gen Z хэв маягийн шулуухан, эргэлзээгүй мэдрэмжийн илэрхийлэл, сэтгэл хөдлөлүүдийг бодитоор харуулснаар үзэгчдийг татдаг.
2021 оноос хойш жил бүр шинэ улирал гаргаж буй тус нэвтрүүлэг оролцогчдыг од болгох нэгэн “шат” нь болсон. Тухайлбал, 1-р улирлын Song Ji-a инфлюэнсер болж, 2-р улирлын Dex, Shin Seul-ki нар нэвтрүүлэгч, жүжигчний карьераа эхлүүлсэн.
Эх сурвалж: Korea Times